Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 11-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 11-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-11-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 11-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -2.7-4.2 градус хүйтэн, бусад сумуудад -5.3-12.6 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Даривт 9, Төгрөг, Хөхморьтод 7, Баянтоорой, Алтай, Баян-Уул, Тайширт 6, Чандмань, Шаргад 5, бусад сумуудад 1-4 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -28, Гуулинд -25, Эрдэнэд -24, Цогтод -23, Есөнбулаг, Тайширт -22, бусад сумуудад -10-20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -2-4 градус хүйтэн, бусад нутгаар -3-12 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 19, Баян-Уул, Тоорой, Даривт 17, Бугат, Хөхморьт, Шаргад 16, Тонхилд 15, бусад нутгаар 8-14 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулин, Дэлгэрт -27, Цогтод -25, Есөнбулагт -24, Дарив, Тайширт -23, Чандмань, Эрдэнэд -22, бусад сумуудад -13-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Есөнбулагт 3.4 мм, Эрдэнэ, Гуулинд 1.1 мм, Дэлгэрт 1.0 мм, Тайширт 0.9 мм, Цогтод 0.5 мм, Цээлд 0.4 мм, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 26 м/с, Есөнбулагт 17 м/с, Тонхилд 16 м/с, Цээл, Алтайд 13 м/с, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Төгрөг, Чандманьд 12 м/с, бусад сумуудад 5-10 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 11-р сарын 21-ний байдлаар Эрдэнэд 2 см, Цогтод 1 см, Дэлгэр, Гуулин, Тайшир, Цээл сумуудад 0 см зузаан цастай. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /